Сарлагтай наадсан Тайхарын хөндий...
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр наймдугаар сарын 11-ний өдөр. “Монгол сарлаг” фестивалийн хоёр дахь өдөр. Нээлт нь 10 цагаас учраас өглөө эртлэн босч Ихтамир сумын Тайхарын талыг зорилоо. Аймгийн төвөөс 20 хүрэхгүй км-ийн зайтай учраас 20 минут яваад л очих газраа очлоо. Урд өдөр нь бороо орсон учраас газар чийгтэй шороо тоосгүй, хүн мал ихтэй, энд тэнд сарлаг хөллөсөн шар тэрэг, саалийн үнээ, гоё ганган сарлагийн эр үхрүүд, бухнууд гээд ойрд хараагүй Монгол ахуйг харуулсан сайхан наадам болж байлаа. Энэ жил Ихтамир сумын Хөхнуур багт сарлагийн үнээнээс гурван ихэр тугал гарсан нь Ихтамир суманд уг фестивалийг зохион байгуулах бас нэг үндэс нь болсон юм.
2713 өдөр