Хөгжимт драмын театрыг Н.Оргийн нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 17:43:57

Энэ онд 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Өвөрхангай аймгийн ХДТ-ыг Соёлын гавьяат зүтгэлтэн Наянтайн Оргийн нэрэмжит болгох шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргалаа. 

Н.Орги нь 1915 онд Сайн ноён хан аймгийн Агь үйзэн гүний хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн агаад тус аймагт анхны Улаан гэрийг байгуулж, ухуулагч, жүжигчин, найруулагч, нярав, галчаар ажиллаж байсан хүн юм. Тэрээр 150 гаруй жүжиг, 100 гаруй концерт найруулан, 40 гаруй дүрд тоглож, дэлхийн сонгодог болон өөрийн орны шилдэг зохиолчдын, мөн орон нутгийн залуу зохиолчдын 20 гаруй жүжгийг найруулан тайзнаа тавьж, Өвөрхангай аймгийн театрыг үүсч хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг уран бүтээлч аж.
Тиймээс тус байгууллагын 30 жилийн ой, Соёлын гавьяат зүтгэлтэн Наянтайн Оргийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан тус театрыг Н.Оргийн нэрэмжит болгох хүсэлтийг байгууллагаас гаргаж, аймгийн удирдлагууд Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журмын 6,4 дэх заалтыг үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд
  • зочин 202.179.31.120 2007 өдөр

    Одоо ч ѳнгѳ мѳнгѳний үеэ болжээ.Бүхэл бүтэн театрыг Монголд хэнч мэдэхгүы ѳвгѳнѳѳр овоглож нэрэмжит болгох гэж.Алдарт жүжигчин дуучин хѳгжимийн зохиолч яруу найрагчаарай нэрэмжит болгох баысан юм. Долгосүрэн Цоодол Пүрэвдорж Жанцаннорв гм