Дэд сайдуудыг нууц санал хураалтаар тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-02 17:08:37

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газрын 13 дэд сайдыг тодруулж дуусчээ. 

Тус хурлаар дэд сайдад нэр дэвшигчдийг өрсөлдөөний зарчмаар нууц санал хураалтаар тодруулсан байна. Шинэ Засгийн газрын 13 дэд сайдад дараах хүмүүс нэр дэвшихээр тодорчээ. 

1. Батлан хамгаалахын дэд  сайд Т.Дуламдорж /ОБЕГ-ын дарга асан/
2. Барилга, хот байгуулалтын дэд сайд М.Батбаяр /архитектор/
3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/
4. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл /МАН-ын бүлгийн зөвлөх/
5. Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/
6. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр /Зүүний хүчний холбоо/
7. Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр /Гадаад харилцааны сайд асан/
8. Сангийн дэд сайд Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
9. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/
10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны ерөнхий бичгийн дарга/
11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Т.Аубакир
12. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга /МАН-ын нарийн бичгийн дарга/
13. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ нарын нэрс тодорчээ.  

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ