Сагсанбөмбөгчид “Супер дээд лиг”-ийн аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-05 12:09:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Супер дээд лиг”-ийн тэмцээн гурван үе шатаар шинэчлэгдсэн форматаар зохион байгуулахаар болж, энэ сарын 9-нд буюу ирэх баасан гарагаас тоглолтоо эхлүүлнэ.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран “Супер дээд лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар ийнхүү шийдвэрлэжээ. Тус холбоод энэхүү тэмцээний албан ёсоор зарлаж, “Супер дээд лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн лхагва гарагт болохоор товложээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ