“Нарны охид” төсөл нээлтээ хийлээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-03-22 23:11:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт 3 дугаар сарын 22-ны өдөр “Өсвөр насны охидын хөгжил хамгаалал” зөвлөгөөн болж "Нарын охид" төсөл нээлтээ хийлээ. 

Тус зөвлөгөөн өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд амьдралын үнэ цэнийг ойлгуулах, зөв хүн болон төлөвшихөд нь туслах, хувь хүний хөгжлийн цогц сургалтаар боловсрол олгох зорилготой ажээ. Зөвлөгөөнд Монгол, Хятадын эх үрсийн нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хатагтай Тан И Хан, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Дэлхийн Монгол Угсаатан Эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн, зохиолч Ж.Нямаа нар болон 15 сумын 560 төлөөлөгч оролцсон байна.

"Өсвөр насны охидын хөгжил, хамгаалал" зөвлөгөөний үеэр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдийн асуудалд үүрэг хүлээгчид, эцэг эх, асран хамгаалагчид болон өсвөр насны охидод хандан зөвлөмж гаргажээ. Энэ үеэр "Нарны охид" танхимын үйл ажиллагааг эхлүүлэх ёслол болж, Дэлхийн Монгол угсаатан Эх үрсийн нийгэмлэгийн багш, сэтгэл зүйч Ц.Түвшинжаргал оролцогчдод "Би хэн бэ" лекц уншиж, Монгол Хятадын Эх үрсийн нийгэмлэгээс зөвлөгөөнд оролцсон охидод 260 цүнх бэлэглэжээ.

Холбоотой мэдээ