“Apple” компани шилэн iMac бүтээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИНЬЮ-ЙОРК. /TASS/. Шилээр бүтсэн “iMac” компьютерийн зохиогчийн эрхийн материалыг бүрдүүлэхэд шаардлагатай баримт бичгээ “Apple” компани зохих байгууллагад нь өгчээ. Шинэ компьютерийн гар болон дэлгэц нь шилэн хавтангаар холбогдсон байх аж.
“Компани шилэн хавтанг ийнхүү түлхүү ашиглаж, гар болон дэлгэцийг нэгтгэх оролдлого
өмнө нь хийж байгаагүй. Сүүлийн арван жилийн хугацаанд “iMac”-н гаднах загвар бараг л өөрчлөгдөөгүй бөгөөд тогтсон
загвараасаа татгалзах боломжийг ашиглаж байгаа нь гайхах зүйлгүй юм" хэмээн “The
Verge” цахим хуудас цохон
тэмдэглэжээ.