Чипсэн ааруул Говь-Алтайн брэнд бүтээгдэхүүн гэж нэрлэгдэх болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд үйл ажиллагаагаа явуулж буй “Баян таян” ХХК нь чипсэн ааруулыг 10 дахь жилдээ үйлдвэрлэн хуруухан, чигчийхэн, эрхийхэн нэрийн савлагаагаар хэрэглэгчдэдээ нийлүүлж байна.
“Баян таян” ХХК-ий захирал С.Санжжав: “Манай гэр бүл чипсэн ааруулыг 2008 оноос чихрийг орлох бүтээгдэхүүнийг уламжлалт аргаар орон нутагтаа үйлдвэрлэх зорилгоор хийж эхэлсэн. Анх үйлдвэрлэж байхад иргэд шууд худалдаж авдаггүй байсан ч аажмаар борлуулалт нэмэгдэн 2013 оноос хэрэглэгчдийн таашаал хүртсэн, Алтай нутгийн брэнд бүтээгдэхүүнээр нэрлэгдэх болсон” хэмээлээ.
Уг бүтээгдэхүүн нь уламжлалт арга технологиор хийгддэг тул амт чанартай, үнээний сүүний аарцаар хийгддэг ба удаан хугацаанд хадгалах боломжтой учир амт, чанараа алдагдахгүй, хүний эрүүл мэндэд тустай сүүн ааруул гэдгээрээ давуу талтай юм.
“Баянтаян” ХХК нь жилд дунджаар 30 тонн чипсэн ааруул үйлдвэрлэн,12 мянган төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгаа ба үүнээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүн болох кальци амин дэмээр баялаг аарц, ааруул, өрөм, цөцгий, тараг, чихэртэй болон шөлний аарц үйлдвэрлэхийн зэрэгцээ шар тосоор багсарсан арвайн гурилыг зуурч идэхэд бэлэн болгож худалдаалдаг байна.

Одоогоор эдгээр бүтээгдэхүүнүүд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд болон Улаанбаатар хотод “Номин” супермаркетын 17 салбараар борлуулагдаж байгаа ажээ.
Э.Нарангэрэл