Сумдад ой хээрийн түймрээс сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг сумдад явуулжээ.
Энэхүү арга хэмжээ нь Сэлэнгэ аймгийн сумдад өнгөрсөн 04 дүгээр сарын 23-наас энэ сарын 04-ний өдөр хүртэл зохион байгуулагдсан байна. Эл хяналт шалгалт, сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд сумдын мэргэжлийн анги, ой хээрийн түймрийн дуудлагаар 1, 2 дугаар ээлжинд гарах албан хаагчид, ой санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл аж ахуйн нэгжийн гишүүдэд сургалт хийжээ. Тухайлбал ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан үед унтраах ажиллагааны зохион байгуулалт зэргээр мэдлэг өгсөн байна. Мөн галын аюулгүй байдлын тухай хууль, зөрчлийн тухай хуулиар хуулийн мэдлэг олгосон аж. Түүнчлэн ой санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, ойн мэргэжлийн ангийн үйл ажиллагааны зохион байгуулалт, эрх, үүргийн талаар хоёр цагийн танхимын сургалтыг бэлэн ба сургалтын багцаар зохион явуулжээ.
Дээрх арга хэмжээнд нийт 12 сум, хоёр тосгон, хилийн цэргийн гурван заставын 572 иргэн, ажилтан албан хаагчид хамрагдсан байна.

Ч.Отгонцэцэг