Элчин сайд Т.Бадрал вакцин тээвэрлэлтийн үйл ажиллагаатай танилцав

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-24 17:42:06

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Хятадын талтай идэвхтэй яриа хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-ын “Синофарм” компаниас худалдан авсан вакциныг энэ сарын 22-ны өдрөөс Улаанбаатар хот руу тээвэрлэж эхэлсэн.

Уг ажлын хүрээнд Элчин сайд Т.Бадрал энэ сарын 24-ний өдөр Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд ажиллаж, вакцин тээвэрлэлтийн үйл ажиллагаатай танилцав.

Энэ өдрүүдэд нийт 900 мянган тун вакциныг Монгол Улсад хүргүүлж буй бөгөөд өнөөдөр 12.50 цагт гурав дахь ээлжийн тээвэрлэлтийг хийхээр МИАТ ТӨХК-ийн “Бойнг 737-800” хөлөг онгоц Бээжин хотын Олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

 

 

 

Холбоотой мэдээ