Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-26 06:47:44

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм:

Улаанбаатарт:

2-р сарын 26-ны 11.00 цагт: ОБЕГ-т: УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-аас хамтран мэдээлэл хийнэ.

2-р сарын 26-нд Буянт-Ухаа”-гийн 163 дугаар сургууль дээр Хан-Уул дүүргийн "Би монгол хүүхэд" ёс заншлын наадам болно.

2-р сарын 26-28-нд Монголын Хөрөнгийн биржид иргэд, олон нийтэд зориулсан үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт уулзалт болно.

2-р сарын 27-нд МҮХАҮТ-аас Засгийн газрын ХЭГ, ЭЗХЯ, ХЗДХЯ-тай хамтран “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөө” хэлэлцүүлгийг зохион байгуулна.

3-р сарын 1-нд Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний 3 дахь удаагийн хэлэлцүүлэг форум болно.

3-р сарын 2-3-нд: “Өвлийн явган алхалтын фестиваль-2024” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийж олон улсын “Найрамдал” зуслан, “Скай резорт” амралтын бааз гэсэн маршрутаар болно. 

3-р сарын 2-нд 15.00 цагт: СТӨ-нд: “Хилчин” хамтлагийн дуучин, "Улаанбаатар театр"-ын найруулагч, УГЗ П.Урнаагийн "Мянган бээрийн аялал" уран бүтээлийн тоглолт болно. Утас:9929-7829.

3-р сарын 4-5-нд: НҮБ, БШУЯ, Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулганыг зохион байгуулна.

3-р сарын 1-нд: МҮЭ-үүдийн СТО-нд:“Мөрөөдлийн театр”-ын шинэ бүтээл “Тод хувцастай эмэгтэй” уянгын драмын жүжиг тоглоно.

-“Алдар” спортын хороонд: Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ сард чөлөөт бөхийн 5 насны ангиллын тэмцээн болно.

 

Орон нутагт:

2-р сарын 28-нд: Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан болно

2-р сарын 26-28-нд: Өвөрхангай аймгийн Чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах болон Жүдо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн тус тус болно.

3-р сарын 1-3-нд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын түүхт 100 жилийн ойн хүрээнд 2024 оны аймгийн аварга шалгаруулах өсвөр, залуучууд, ахмад үеийн ширээний теннисний тэмцээнийг Мандал суманд зохион байгуулна.

3-р сарын 2-3-нд: Хөвсгөл аймагт “Хөх сувд-2024” мөсний баяр болно. 







Холбоотой мэдээ