Хоёр улсын сонгуулийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ИБУИНХУ-ын сонгуулийн байгууллагаас туршлага судалж, мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа уламжиллаа. Элчин сайд Фиона Блайт саналыг бүрэн дэмжиж, идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны чиг үүрэг, бүрэлдэхүүний тухай товч танилцуулж, хоёр улсын сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцсон юм.