Өнөөдөр манай тамирчдаас жүдогийн төрөлд Б.Эрдэнэбаяр, Л.Энхрийлэн нар өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Францын нийслэл Парис хотноо хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны XXXIII наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ өдөр манай улсаас жүдо бөхийн хоёр тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн Косовогийн тамирчин Нора Гжаковотой барилдахаар сугалаа таарсан.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Тбилисийн “Их дуулга”-ын аварга, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр Швейцарын Нилс Штамптай барилдана.