Баян-Өлгийд өргөн хэрэглээний барааны нэгжийн үнэ 77-1267 төгрөгөөр өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-14 11:40:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн статистикийн хэлтсээс гаргасан судалгаанаас харахад тус аймагт өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 77-443 төгрөгөөр тус тус өссөн байна.  

Тухайлбал, одоо зах зээлд нэгдүгээр зэргийн гурилын нэг килограмм нь 1088 төгрөгөөр борлогдож байгаа нь 128 төгрөгөөр буюу 11,3 хувиар өссөн үзүүлэлт аж. Өргөн хэрэглээний бусад барааны хувьд хонины мах килограмм тутамд 1267, үхрийн мах 1123, цагаан будаа 77 төгрөгөөр, АИ-80 бензин 404, А92 бензин 304, дизель түлш 433 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Өргөн хэрэглээний ихэнх барааны үнэ өсөхөд шатахууны үнэ болон гадаад валютын ханшны хөөрөгдөл нөлөөлснийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Холбоотой мэдээ