Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-14 16:03:03

"Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа" хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үр дүнд төр болон иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гурвалсан гэрээ байгуулах мөн олон нийтэд урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар ярилцан зөвшилцөлд хүрч чаджээ. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уг арга хэмжээнд Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр хүрэлцэн ирж оролцлоо.

Хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын газар, Ажил олгогч эздийн холбоо, “Буган халиун ажнай” морин спорт уяачдын холбоо, Даатгалын байгууллага зэрэг 11 байгууллагын төлөөлөл оролцжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ