Зорилтот бүлгийн 16.2 хувийг дархлаажуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-02 12:02:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10 876 иргэнийг COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулжээ


Харин хөдөө орон нутагт 1 364 хүнийг хамруулснаар нийт 14 408 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 323 690 хүнийг COVID-19-ийн дархлаажуулалтад хамруулжээ. Энэ нь зорилтот бүлгийн 16.2 хувийг эзэлж байна.  Өөрөөр хэлбэл, зорилтот бүлгийн зургаан хүн тутмын нэг нь вакцин хийлгэжээ.


Харин өнөөдөр дархлаажуулалтын 40 цэг ажиллах юм. Иргэд өөрийн оршин суух харьяа дүүрэгт ажиллаж байгаа дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой.


Мөн өнөөдөр нийслэлд COVID-19-ийн шинжилгээ авах 11 цэг ажиллана. Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд зайлшгүй шаардлагатай /яаралтай эмнэлэгт хэвтэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцох гэх мэт/ иргэдэд үйлчлэхээр болжээ. Бусад тохиолдолд иргэд eruul.gerege.mn-ээр цаг авч, шинжилгээнд хамрагдах юм.

 

Холбоотой мэдээ