Ерөнхий сайд асан С.Баярыг нэг сар цагдан хорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-12 12:55:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг 30 хоног үргэлжлүүлэн баривчлах шийдвэр гаргав.
 
Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн АТГ-аас энэ сарын 10-нд баривчилсан. Улмаар энэ сарын 11-нд Нийслэлийн прокурорын газар яллагдагчаар татах санал ирүүлснийг шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн юм.

Шүүх хуралд С.Баяр ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар шууд холбогдон оролцсон байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ