Газын зурваст гал зогсоох хэлэлцээнд зуучлахаа Катар түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДОХА, 2024 оны арваннэгдүгээр сарын 10 /Reuters/. ХАМАС, Израилын талууд хэлэлцээний ширээний ард суух чин хүсэл эрмэлзлээ харуулах хүртэл Катар улс Газын зурваст гал зогсоох хэлэлцээрт зуучлах үүрэг гүйцэтгэхээ түр зогсооно гэж Ройтерс агентлагт энэ талаар мэдээлэл бүхий албаны хүн бямба гарагт мэдээлжээ. Энэ нь дайн эхэлснээс хойш эвлэрэл тогтоох хүчин чармайлтад гарсан хамгийн том ухралт болж байна.
Катар нь АНУ, Египетийн хамтаар Газын зурваст бүтэн жилийн турш үргэлжилж буй дайны галыг зогсоох хэлэлцээнд гол үүрэг гүйцэтгэж
ирсэн юм. Аравдугаар сарын дундуур болсон хамгийн сүүлийн шатны хэлэлцээний
үеэр ХАМАС холбогдох саналыг хүлээн авахаас татгалзсанаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.
“Талуудын аль аль нь шийдэлд хүрэхийг чин сэтгэлээсээ эрмэлзэж байгаа тохиолдолд л зуучлах боломжтой гэж катарчууд зөрчил мөргөлдөөн эхэлснээс хойш мэдэгдсээр ирсэн” гэдгийг албаны хүн дурдаад, Катар шийдвэрийнхээ талаар ХАМАС, Израил болон АНУ-ын засаг захиргаанд мэдэгдсэн гэж нэмж хэлжээ.