УДЭТ-ынхан хүмүүнлэгийн аянд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-07 16:49:54

МОНЦАМЭ /Улаанбаатар/. Улсын хэмжээнд нийт нутгийн 77.8 хувь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд зудад нэрвэгдсэн 17 аймгийн 156 сумын 157 мянга гаруй малчдад туслах зорилгоор Монголын Улаан загалмай нийгэмлэгээс хүмүүнлэгийн аяныг эхлүүлээд байна.


Энэхүү аянд УДЭТ-ын хамт олон нэгдэж, СГЗ, зохиолч Ш.Гүрбазарын түүхэн эмгэнэлт “Жаргаагүй нар” жүжгийг энэ сарын 14-нд толилуулна. Жүжгийн найруулагчаар СТА Ч.Түвшин  ажиллаж, гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээсэн юм.

Жүжгийн тасалбар нь 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөд үүнийг хүмүүнлэгийн үйлст зориулах юм.

Тус театрын хамт олон их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг харулсан энэхүү жүжгийг үзэж, хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ