Оюуны спортын онлайн сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюун ухааны академи /МОУА/-иас Монголын спорт өрөлтийн холбоотой хамтран бүх насныханд зориулсан "Stackers” спорт өрөлтийн онлайн сургалтаа эхлүүллээ.
Бүх насныхан спорт өрөлтөөр хичээллэх боломжтой байдаг нь тус спортын хамгийн гол давуу тал юм. Түүнээс гадна энэ нь хөгжилтэй, өрсөлдөөнтэй байхын зэрэгцээ эхлэн суралцахад хялбар учир хүн бүрт нээлттэй. Мөн өрөлт хийх үед үндсэн 70 гаруй хөдөлгөөнийг хийдэг тул хүүхэд идэвхтэй, бие бялдрын хувьд эрүүл байх үндэс болдог байна.
Түүнчлэн хоёр гарыг тэнцвэртэй ашигладаг учир хоёр тархийг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй. Спорт өрөлтийн Дэлхийн аварга танай гэр бүлийн гишүүд дунд бий гэдэгт итгэлтэй байна.
"Хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед онлайн сургалтад
хамрагдсанаар өөрийн болон хүүхдийнхээ авьяасыг нээх боломж хүн бүрт байна" хэмээн
МОУА-иас уриалж байна.