“Шилдэг офицер, ахлагч” шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-31 10:37:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар анги “Шилдэг офицер, ахлагч” шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

Ангийн нийт бие бүрэлдэхүүний дунд онолын мэдлэг, урлаг, гарааны өмнөх ажиллагаа, 10 км-ийн гүйлт, найман цэгийн норматив биелүүлэн даалгавраар өрсөлдүүлсэн байна. Тэмцээний   нийлбэр   дүнгээр  “Шилдэг   офицер”-оор   мэдээлэл, сурталчилгааны ахлах офицер, ахмад Х.Жаргалсайхан шалгарч, захиргаа, хүний нөөцийн   тасгийн   ахлах   офицер,  хошууч   Ч.Нэмэхбаяр,  шифрийн  ахлах офицер, ахлах дэслэгч Х.Булгансүрэн удаах  байр, “Шилдэг ахлагч”-аар харуулчин, ахлах ахлагч Т.Даваадэлгэр шалгарч,   харуулчин,   дэд   ахлагч  Г.Рэнцэнхорол,   харуулын   дарга,   ахлах   ахлагч   Б.Төртогтох   дараах байрыг   тус   тус эзэлсэн байна.   

“Шилдэг офицер, ахлагч” шалгаруулах анхан шатны тэмцээний хошуучлагч нарт ll  шатанд оролцох эрхийн бичиг болон шагнал гардууллаа гэж тус аймгийн Соёл, мэдээлэл, сургалт, сурталчилгааны албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ