БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлал өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-09 10:33:04

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн энэ сарын 8-нд малчин айлд зочилж, монгол ахуйтай танилцснаар түүний Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөв.


Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэв.


Дэд дарга Хань Жөнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань болон албаны хүмүүс үдэв.


Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ