АШУҮИС Кюшү их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Японы эзэн хааны нэрэмжит Кюшү их сургуулийн захирал Тацура Иши Баши Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Б.Дамдиндорж нар хамтран ажиллаж, судалгаа хийх Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр сургуулийн хамтран ажиллах анхны гэрээ, эрх зүйн баримт болж буйгаараа онцлог ажээ.
Японд эзэн хааны нэрэмжит 7 их сургууль байдаг. Түүний нэг нь Кюшү их сургууль байна. Эзэн хааны нэрэмжит Кюшү их сургууль 120 гаруй жилийн түүхтэй, одоогоор 20 мянга гаруй оюутантай. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцоогоор тус сургуульд сурах монгол оюутны тоог нэмэх боломжтой болсон байна.
Тус
их сургуулийн захирал Тацура Иши Башигийн хувьд нүдний эмч мэргэжилтэй гэнэ.