Ахмадуудад зориулсан сан байгуулах заалт хэрэгжихгүй байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-03 17:57:17

Баян-Өлгий аймгийн амадын байгууллага дэлхийн ахмадын өдрийг тохиолдуулан Өлгий суманд оршин суудаг ахмадуудыг хүлээн авахаар болов.

Тус байгууллагын дарга Х.Бейбитхан, -Манай аймагт өндөр насны тэтгэврийн 10500 гаруй хүн амьдран сууж байна. Тэдний 30 хувь нь нийгмийн эмзэг хэсэгт багтдаг. Өлгийд оршин суудаг 600 орчим ахмадыг баярын өдөр хүлээн авч золгохоор болж байна. Манайд ахмадын гурван байгууллага бий. Бид ахмадуудын өргөөнд хамтран ажилладаг ч олигтойхон төсөвгүй. Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу ахмадуудад зориулсан сан байгуулах заалт тус аймагт хэрэгжээгүй байгаа. Ахмадуудад янз бүрийн тусламж, халамж үзүүлэхийн тулд бэл бэнчинтэй хүмүүсийн гар хардаг. Манай байгууллагыг хүүхэд, гэр бүлийн байгууллагаас дутуугүй санхүүжүүлэх, хүн ам олонтой Өлгий сумын ахмадын хороог төсөвтэй ажиллуулах, энэ сумын 13 багт ахмадуудын хэсэг ажиллуулах, ахмадуудад энэ хот дотор тээврээр үнэгүй зорчих хөнгөлөлт үзүүлэх талаар засгаас анхаарал тавихыг хүсч байна гэж ярилаа.                                                                                               

 Ш.Айзаря

Холбоотой мэдээ