Олимпизмын боловсрол олгох сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-17 17:18:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд "Олимпизм - Боловсрол - Биеийн тамир, спорт" сэдэвт олон улсын цахим сургалт-семинар болно.


Энэхүү цахим сургалт нь 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 9.00-18.00 цагт зохион байгуулах бөгөөд олимпын их гэр бүлийн гишүүд, спорт сонирхогчдыг өргөнөөр оролцохыг МҮОХ-ноос уриалж байна.


Энэ удаагийн сургалт-семинарт ОХУ, Болгар, Энэтхэг, Украин улсын эрдэмтэн, судлаачид урилгаар оролцож, олон нийтэд олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олимпын боловсролыг олгох тэргүүн туршлагаасаа хуваалцаж санал солилцох юм. 

Холбоотой мэдээ