"Тусч цагдаа" гэрэл зураг шилдгээр шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-12 16:28:02

Цагдаагийн албаны онцлог, цагдаа, иргэний харьцаа холбоог ойртуулах зорилготой зарласан "Цагдаагийн инээмсэглэл" гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорчээ. 

Улаанбаатар хотын Цагдаагийн газар, "ЖАЙКА Монгол" байгууллага хамтран хоёр сарын хугацаатай зарласан энэ уралдаанд иргэд, сэтгүүлч, цагдаагийн алба хаагчид идэвхтэй оролцож 100 гаруй гэрэл зураг ирүүлжээ. Тэргүүн байранд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Г.Цолмонгийн "Тусч цагдаа" зураг шалгарчээ. Удаах байранд Т.Энхцогтын "Иргэн, цагдаа хоёр ижил хүсэлтэй", Б.Болорын "Долдугаар сарын нэгэн" нэртэй гэрэл зургууд орсон байна. Шагналыг УБХЦГ-ын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар гардуулж, баяр хүргэлээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ