Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигын асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-наас Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигын өргөний хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналыг авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болов.
Хэлэлцүүлэг энэ сарын 17-ны 10 цагт ЗТХЯ-нд болох бөгөөд “Монголын төмөр зам”, “Улаанбаатар төмөр зам”, “Болд төмөр ерөө гол” компани болон “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв”, “Төмөр замын инженерүүдийн холбоо”-ны төлөөлөл оролцох аж. Арга хэмжээний үеэр Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлын төслийг танилцуулж, үзэл баримтлалыг хэлэлцэх юм. Энэ үеэр оролцогч иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авч нэгтгэн, тогтоолын төсөлд тусгах аж. Төсөлд санал өгөх хүсэлтэй иргэдийг хэлэлцүүлэгт оролцохыг ЗТХЯ-наас уриалав.
Ч.Ариунболд