Мал төллөлт 3.6 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын хэмжээнд 3,6 хувь буюу 819,9 мянган хээлтэгч төллөөд байна хэмээн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Мал төллөлтийг өмнөх 7 хоногттой харьцуулбал 562.0 мянгаар нэмэгдсэн бөгөөд төл малын 99.0 хувь нь бойжиж байгаа аж.
Улсын хэмжээнд энэ оны эхэнд 26.2 сая эх мал тоологджээ. Үүнээс ингэ 122.6 мянга, 1.1 сая, үнээ 2.7 сая, эм хонь 12.4 сая, эм ямаа 10.9 сая байна.
Нийт нутгийн 50 гаруй хувьд буюу нутгийн хойд хагаст болон Алтай цаад сумдад 10-50 см зузаан, нягтарч хатуурсан цастай, нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байгааг албаныхан хэллээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе цасан болон шороон шуурга шуурах төлөв гарсныг анхааруулжээ.
Б.Заяа