“Идэвхтэй хөдөлгөөнийг сурталчлах” гурван сарын аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Биеийн тамир, спортын хороо хамтран “Идэвхтэй хөдөлгөөнийг сурталчилах” гурван сарын аян зохион байгуулж байна.
Уг аян энэ сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд хэрэгжих юм. Үе мөч, тулгуур эрхтэний аливаа өвчний эх үүсвэр хөдөлгөөн дутагдсантай салшгүй холбоотой. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор энэхүү аяныг хэрэгжүүлэх болжээ. Аяны хүрээнд бямба гарагийн орой бүр Хан-Уул дүүргийн 16 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гадна бүх насныханд дасгал, дасгал хөдөлгөөн зааж, даралт үзэж, зөв хооллолтын талаар зөвлөгөө өгөх юм.

Ч.Ариунболд