Ойлголцолд хүрснээр төмөр замчид жагсаалаа цуцалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ЗТХЯ-ны гаднах талбайд өглөөний 10 цагт жагсаал зохион байгуулахаар зар тараасан ч цуглааныг цуцалжээ.
Жагсаалыг зөвшилцлийн үр дүнд цуцаллаа гэдгийг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэж байна. Улаанбаатар төмөр замын мэргэжлийн ажилтныг хувийн болон улс төрийн шалтгаанаар халах ажлыг өрнүүлсэнтэй тэмцэхээр тэд жагсахаар төлөвлөсөн байж. Уг алдааг залруулах шаардлагыг Зам тээврийн хөгжлийн яаманд дээрх холбооноос хүргүүлсэн ч хариуг удаасан учир жагсаал хийхээр болсон байна. Харин өчигдөр талууд хамтарч ажиллаж асуудлыг эерэг шийдэх шийдэлд хүрснээр жагсаал хийхээ зогсоожээ. Хоёр тал удахгүй ажлын хэсэг байгуулан дээрх асуудлыг шийдвэрлэх юм байна.

Б.Заяа