БНСУ-ын Экспорт-Импорт банктай байгуулах Зээлийн гэрээг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-25 17:52:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар энэ сарын 27-ны 08.00 цагт Төрийн ордонд хуралдаж, 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хуралдаанаар Мөнгөн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай, Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийн тухай хэлэлцэх юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачилсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай, Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх талбайг улсын нөөцөд авах тухай, “Эрдэнэс Монгол” компанийн ажлын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн БОАЖ-ын сайд, Батлан хамгаалахын сайд, Сангийн сайд, УУХҮ-ийн сайд, ХХААХҮ-ийн сайдын гадаад томилолтын талаар хэлэлцэх аж.

Холбоотой мэдээ