"Монинжбар", "Би ди сек"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-09 17:57:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 9-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 ХК-ийн 183,638,970.69 төгрөгийн үнийн дүнтэй 349.964 хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Монинжбар" (MIB+15.00%) болон "Би ди сек" ХК (BDS+13.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" (HGN-9.08%) болон "Бодь Даатгал" ХК (BODI-6.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 378 нэгж эрхийг нийт 39,837 төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.41 хувиар буурч, 17554.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,590,630,694,384.08 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Ташрамд мэдээлэхэд, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын энэ оны 12 дугаар сарын 7-ны А/83 тоот тушаалаар "Блюскай секьюритиз ҮЦК" ХК-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлэхээр боллоо. 


Холбоотой мэдээ